themamu
mamu White Noise Machine
mamu White Noise Machine
Couldn't load pickup availability
Их амралтыг бэлэглэх жижиг чанга яригч
10 төрлийн тайвшруулах дуу-наас сонгоорой — цагаан, ягаан, бор дуу болон эхийн хэвлийд сонсогдох дуу зэргийг агуулсан бөгөөд таны хүүхэд болон таны өөрийн амгалан, гүн нойрыг дэмжинэ.
- Орчны дуу чимээг бууруулна
- Аюулгүй, тайван унтах орчныг бүрдүүлнэ
- Авч явахад хялбар, зөөврийн дизайн
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТОДОРХОЙЛОЛТ
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТОДОРХОЙЛОЛТ
mamu White Noise Machine
10 төрлийн тайвшруулах дуу — цагаан, ягаан, бор дууг агуулсан бөгөөд орчны дуу чимээг дарж, таны хүүхэд унтахын өмнө тайвширч, сэтгэлийн түгшүүрээ бууруулахад тусална.
Мөн таны хүүхэд эхийн хэвлийд байхдаа сонсдог байсан танил аялгууг дахин мэдрүүлэх “эхийн хэвлийд сонсогдох дуу” сонголттой бөгөөд энэ нь хүүхдэд аюулгүй, тав тухтай мэдрэмж төрүүлдэг.
Силикон оосортой, хөнгөн загвартай тул бараг хаана ч хялбархан тогтоож ашиглаж болно.
Ухаалаг утас эсвэл апп шаардлагагүй — энгийн, ойлгомжтой ажиллагаатай.
Мөн хүссэн үедээ асааж, унтрааж болох дулаан шөнийн гэрэлтэй.
EN 71-1 Европын аюулгүй байдлын стандартыг бүрэн хангасан энэхүү төхөөрөмж нь таны хүүхдэд төдийгүй танд ч төгс тайвшрал авчирна.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ДЭЛГЭРЭНГҮЙ
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ДЭЛГЭРЭНГҮЙ
MAMU нь нийт 10 төрлийн тайвшруулах дууг агуулсан:
• 3 төрлийн цагаан дуу• 3 төрлийн байгалийн ягаан дуу• 2 төрлийн гүн бор дуу• 2 төрлийн эхийн хэвлийд сонсогдох аялгуу
Дууны түвшинг 5 шатлалаар тохируулах боломжтой.
🪶 Силикон оосор Бүтээгдэхүүнд суурилуулсан силикон оосортой тул өлгөхөд маш тохиромжтой.Жишээлбэл, хүүхдийн ор, тэрэгний бариул зэрэгт хялбархан тогтооно.
🔋 Дахин цэнэглэгдэх батерейUSB цэнэглэгч дагалдана.Нэг удаагийн бүрэн цэнэгээр:
• Зөвхөн дуу: 30 цаг• Дуу + гэрэл: 20 цаг• Зөвхөн гэрэл: 100 цаг ажиллана.
💡 Аюулгүй байдал Хамгийн дээд дууны хэмжээ: 60 децибел.EN 71-1 Европын аюулгүй байдлын стандарт-ын шаардлагыг бүрэн хангасан.
10 ТӨРЛИЙН ТАЙВШРУУЛАХ ДУУ
10 ТӨРЛИЙН ТАЙВШРУУЛАХ ДУУ
1–2. Эхийн хэвлийд сонсогдох дуу
#1 Эхийн зүрхний цохилт
#2 Эхийн хэвлий дэх дуу чимээ
Эдгээр дуу нь хүүхэд эхийн хэвлийд байхдаа сонсож дассан байгалийн, тайвшруулах аялгууг дахин бүтээдэг.
Зүрхний хэмнэл болон биеийн доторх цусны урсгалын дуу нь танил, итгэл төрүүлэх мэдрэмжийг бий болгодог.
3–5. Цагаан дуу (White Noise)
#3 Статик дуу
#4 Завины моторын дуу
#5 Агааржуулагчийн дуу
Эдгээр дуу нь өргөн хүрээний давтамжийг хамарч, орчны бусад чимээг дарах зориулалттай.
Хүүхэд болон насанд хүрэгчдэд тайван, төвлөрсөн орчин бүрдүүлдэг.
6–8. Ягаан дуу (Pink Noise)
#6 Тайван далайн давалгаа
#7 Навчны сэрчигнээ
#8 Зөөлөн зуны бороо
Байгалиас гаралтай эдгээр дуу нь зөөлөн, амгалан орчны мэдрэмж төрүүлдэг.
Далайн давлагааны ая, навчис сэрчигнэх чимээ, зуны борооны намуун дуслууд — бүгд хүүхдэд амгалан тайвшрал авчирна.
9–10. Бор дуу (Brown Noise)
#9 Аянга, борооны дуу
#10 Галын дэргэдийн дуу
Бор дуу нь цагаан болон ягаан дуунаас илүү гүн, нягт бүтэцтэй.
Аадар борооны дунд аянга цахих эсвэл галт камин шажигнах чимээ нь гүн тайвшрал, дулаан мэдрэмжийг бий болгодог.

mamu-г заавал сонгох шалтгаан
Дулаан шөнийн гэрэлтэй
Зөөлөн дулаан гэрэл нь орчныг илүү амгалан болгож, харанхуйд төхөөрөмжөө амархан олоход тусална
Эхийн хэвлийд сонсогдох дууг дахин бүтээсэн
“Womb Sound” горим нь хүүхдэд эхийн хэвлийд байсан танил аялгууг мэдрүүлж, аюулгүй, тав тухтай орчинг бүрдүүлдэг.
Хөнгөн, зөөврийн дизайн
Силикон оосортой тул ор, хүүхдийн тэрэг, цүнх зэрэгт амархан бэхэлж болно
-
Үнэгүй хүргэлт
50000 төгрөгнөөс дээш бүтээгдэхүүн авсан тохиолдолд үнэгүй хүргэнэ.
-
Төлбөрийн нөхцөл
Бараагаа хүлээн авсны дараа эсвэл дансаар шилжүүлэх гэсэн 2 сонголттой.
-
Буцаалт
Худалдан авснаас хойш 24 цагын дотор буцаах боломжтой.